Олон талт хамтын ажиллагааны баг

  1. Манай багийн уриа: 
    “Хүний эрхийн-хамтын ажиллагааг манлайлан ажиллах”
     
  2. Үйл ажиллагааны үндсэн чиглэл

    - Комиссын Дарга болон гишүүдийг олон талт хамтын ажиллагааны бодлогоор дэмжих,
    - Комиссын үйл ажиллагааг олон улсын, бүс нутгийн, үндэсний түвшинд сурталчлан таниулах үйл ажиллагааг хангах,
    - Комиссын үйл ажиллагааг олон улсын, бүс нутгийн болон үндэсний хэмжээний хүний эрхийн байгууллагууд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбох, хамтран ажиллах, хамтын ажиллагааг өргөжүүлэх,
    - Комиссын стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд олон талт хамтын ажиллагаагаар хангах, дэмжих
    - Комиссын үйл ажиллагаа, хэрэгцээ шаардлагыг олон улсын байгууллага болон бусад донор, түншүүдэд таниулах, хамтран төсөл хэрэгжүүлэх,
    - Комиссын гадаад, дотоод арга хэмжээ, ёслолын үйл ажиллагааны пртоколын хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, удирдан явуулах
    - Комиссын дарга, гишүүд, албан хаагчдыг олон талт хамтын ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллээр хангах

  3. Багийн бүтэц, бүрэлдэхүүн
    Олон талт хамтын ажиллагааны баг хоёр албан тушаалтнаас бүрдэх ба ажлын албаны даргын шууд удирдлага дор ажиллана. Одоогийн байдлаар дараах бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
    1. Доржийн Урантогос, Ахлах pеферент
    2. Ганбаярын Оч, Референт

  4. Дотоод хамтын ажиллагаа
    Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд тухайлбал Хууль Зүй Дотоод Хэргийн Яам, Гадаад Хэргийн Яам, төрийн бус байгууллагууд жишээлбэл Эмнести Интернашинл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, ЮНЭСКО , иргэний нийгэм, хувь хүмүүстэй болон бусад улс орны Хүний Эрхийн Үндэсний Байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

  5. Гадаад хамтын ажиллагаа
    Монгол Улсын Үндэсний Хүний Эрхийн Комиссыг олон улсын түвшинд  үйл ажиллагааг нь илтгэн гаргах, дадлага туршлага солилцох, боловсон хүчнийг бэхжүүлэх үүднээс олон улсын байгуулгууд болох Хүний Эрхийн Дээд Комиссарын Газар, Ази Номхон Далайн Чуулган, Олон Улсын Зохицуулах Хороо зэрэг байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

Ази Номхон Далайн Чуулган

Хүний Эрхийн Үндэсний Институтын Ази Номхон далайн чуулган (АНДЧ) нь тухайн бүс нутагт хүний эрхийг хамгаалах, дэмжих ажиллагааг сайжруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг цорын ганц төрийн бус байгууллага юм. Тус зорилгод хүрэхийн тулд тухайн бүс нутагт Хүний Эрхийн Үндэсний Институтын (ХЭҮИ) чадавхийг дээшлүүлэх , хөгжүүлэх явдал нь зайлшгүй юм. 

Хүний Эрхийн Үндэсний Байгууллагуудыг хариуцсан Ази Номхон далайн чуулган нь бүсийн хүний эрхийн асуудал хариуцсан тэргүүлэх байгууллага юм. 1996 онд байгуулагдсан энэ байгууллага нь гишүүддээ үйлчилдэг бөгөөд бүсийн хүний эрхийн үндэсний байгууллагуудыг үүсэн бие болох ба чадавхи дээшлүүлэхэд туслалцаа үзүүлдэг. Ази Номхон далайн чуулган нь хүний эрхийн байгууллагуудыг бүсийн түвшинд хамтран ажиллахад нь үндэс суурийг нь бүрдүүлж өгч сургалт, чадавхи дээшлүүлэх, сүлжээ үүсгэх ажилтан солицох зэрэг өргөн хүрээ хамарсан үйл ажиллагаа явуулж байна.

Ази Номхон далайн чуулган нь Ази Номхон Далайн бүсэд хувь хүний болон эмзэг бүлгийн эрхийг хамгаалж сайжруулах хөтөлбөр боловруулах сайн туршлага хуримтлуулсан байдаг. Өөрийн гишүүд хүний эрхийг хамгаалах, хяналт тавих, хөхиүлэн дэмжих үйл ажиллагааг нь илүү үр дүнтэй байлгахаар тодорхой болон нарийвчлан тусгасан дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Мөн гишүүн байгууллагуудаас гадна засгийн газар болон иргэний нийгмийн бүлэгт туслалцаа үзүүлдэг байна.

Ази Номхон далайн чуулган нь НҮБ-ын “Парисын Зарчмуудын” хүрээнд үүсэн байгуулагдсан бүрэн эрхт 14 гишүүн орноос бүрдэх бөгөөд түүнээс гадна уг байгууллагад 3 “орлогч гишүүн” байгууллага ордог байна. Уг байгууллагын гишүүд нь Ази Номхон Далайн бүсийн янз бүрийн улс орныг хамардаг байна.

Ази Номхон далайн чуулганы Зөвлөл нь уг Форумын шийдвэр гаргах бүрэн эрхт хэсэг бөгөөд бүрэн эрхт орон бүрийн ахлах төлөөлөгч нараас бүрдэнэ. Ази-Номхон Далайн чуулганы Хэрэг Эрхлэх Газар нь чуулганы Зөвлөлөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ба өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулна.

Ази-Номхон Далайн чуулганы гишүүнчлэлийг гурван төрөлд ангилна: Бүрэн эрхт гишүүн, Нэр дэвшигч гишүүн, Орлогч гишүүн. Гишүүнчлэлийн эрхийг Форумын Зөвлөл шийдвэрлэн олгоно. Бүрэн эрхт гишүүн болохын тулд тухайн хүний эрхийн үндэсний байгууллага НҮБ-ын гаргасан Парисын Зарчимуудтай нийцсэн байх хэрэгтэй.

Ази-Номхон Далайн чуулганы гишүүн өөрийн гишүүнчлэлийн ангиллаас шалтгаалан жилийн хураамж төлнө.

Өөрөөр хэлбэл уг байгууллагад нэгдэн орсноор гишүүн байгууллагууд тогтсон харилцаанаас үр өгөөж авах бөгөөд өөрийн гицүүд  болон албан хаагчдыг сургалтанд хамруулах, ажилтан харилцан солилцох зэрэг бусад олон төрлийн үйлчилгээ хүртэх юм.

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс тус байгууллагад бүрэн эрхт гишүүнээр элсэн орч идэвхитэй хамтын үйл ажиллагаа явуулж байна.

Хүний Эрхийг Хамгаалах, Хөхиүлэн Дэмжих
Олон Улсын Зохицуулах Хороо

ОУЗХ-ны Дүрмийн дагуу Зэрэг олгох Дэд хороо нь Хорооны нарийн бичгийн дарга болох ХЭДКГ-ын Үндэсний байгууллагууд хариуцсан нэгжийн хүлээж авсан хүсэлтүүдийг авч үзэж, хянан шийдвэрлэх эрхтэй бөгөөд эдгээр хүсэлт гаргаж буй байгууллагууд нь Парисын зарчимд нийцэж буй эсэх талаар ОУЗХ-ны гишүүдэд зөвлөмж гаргадаг. Дэд хорооны дүрмийн дагуу тус Хороо нь бүс нутаг тус бүрийн төлөөллөөс бүрддэг. Тухайлбал, Америкаас Канад (Дарга), Европоос Дани, Ази, Номхон далайгаас Солонгос, Африкаас Нигер тус тус байна.

ОУЗХ-ны Дүрмийн 3-р зүйлд заасны дагуу Дэд хороо нь дахин зэрэг олгуулах тухай гаргасан хүсэлтийг Аргентин, Австрали, Камерун, Канад, Коста Рика, Энэтхэг, Мехико, Шинэ Зеланд, Панамаас тус тус хүлээж авсан байна. ОУЗХ-ны Дүрмийн 3-р зүйлд заасны дагуу Дэд хороо нь Армен, Азербайжан, Египет, Мадаксгар, Хойд Ирланд (НВУ), Пуерто Рико, Катар, Танзани, Замбиас шинээ хүсэлтүүд мөн хүлээн авсан байна.

Парисын зачим болон дагуу ОУЗХ-ны Дэд хорооны дүрмийн дагуу зэрэг олгоход дараах ангиллууд байдаг.

Үүнд:
А. Парисын зарчимд нийцэж байгаа:
А (R):   Нөөцөд байгаа – А статус олгоход танилцуулсан материал хангалттай бус байгаа,
Б. Ажиглагчийн статус – Парисын зарчимд бүрэн нийцээгүй эсвэл тодорхойлолт өгөхөд гаргасан мэдээлэл хангалттай бус байгаа,
В. Парисын зарчимд нийцээгүй

ОУЗХ-ны Дүрмийн дагуу Дэд хороо нь бүх зэрэг олгогдсон байгууллагуудыг тэдгээрийн нөхцөл байдлын аливаа өөрчлөлтийн талаар мэдээлж байхыг тэдгээрээс хүссэн бөгөөд иймэрхүү өөрчлөлтүүд нь тэдгээр байгууллагууд Парисын зарчмаар хүлээсэн үүрэг, хэм хэмжээг дагаж мөрдөх байдалд нөлөөлдөг.