Хүнийн эрхийн өдөр

ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ


thumb]http://www.mn-nhrc.org/day/uploads/posts/2011-11/1322202548_16.jpg[/thumb]

 


 

ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ 

Ерөнхий мэдээлэл:

Хүний сайн сайхан байдал, тэгш эрхийг баталгаажуулах нь энх тайван амьдралын үндэс болохыг дэлхийн хоёрдугаар дайны ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл хүн төрөлхтөнд ойлгуулсан. Иймээс энэ уй гашууг дахин амсахгүйн тулд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-нд Франц улсын нийслэл Парис хотноо батлан гаргажээ.

            Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг орчин үеийн хүний эрх, эрх чөлөөний хэм хэмжээний “ээж” гэж хэлж болно.

 

            Энэхүү Хүний эрхийн түгээмэл тунхаглалд Хүн бүр арьсны өнгө, үндэс, хүйс, хэл, шашин шүтлэг, нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлыг үл харгалзан адил тэгш эрхтэй байхыг тунхаглан баталгаажуулж хүн төрөлхтөн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн тухай анхны баримт бичиг юм Өнөөдөр хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэлхийн 375 хэлээр орчуулж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд үндэслэн, түүнээс салбарласан хүний эрхтэй холбоотой гэрээ, конвенц, хууль, эрх зүйн баримт бичгүүд гарсаар байна.

 

Тунхаглал батлагдсан түүхээс:

 ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ

 

1945 онд Женевт хуралдсан НҮБ-ын Бага хурлаар Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл хэд хэдэн тодорхой салбарт ажлын хэсэг байгуулан ажиллах үүрэг өгсний нэг нь хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргах явдал байсан.

Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл 1946 оны анхдугаар хурлаараа НҮБ-ын Хүний эрхийн Комиссыг байгуулж Комиссын анх удаа  Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын төслийг боловсруулсан.

Энэ үүргээ Комисс нэг жилийн дотор гүйцэтгэсэн. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын гол ач холбогдол нь хүний эрхийг олон улсын эрх зүйн түвшинд эмхтгэн найруулах гэсэн үнэлж баршгүй үүрэг юм.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал нийт 30 зүйлээс бүрдэнэ.

Тунхаглал нь хэдийгээр заавал биелүүлэгдэх шинжгүй, санал зөвлөмжийн шинжтэй ч хүний эрхийг хамгаалах механизмын үүсэл хөгжилд гол үүрэг гүйцэтгэж, хүний эрхийг хамгаалах тогтолцоо бүрэлдэх үндэс суурь болсон билээ.

 

 

 

 

НҮБ-ийн Хүний эрхийн Комиссын гишүүд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын талаар хэлэлцэж байгаа байдал (1947 он). Зурган дээр Шарль Малик, Рене Кассэн, Элеонора Рузвельт, Марджори Уайтмен, Жеймс Симсариан