Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын Бүтэц
|
Дарамжавын СОЛОНГО |
Жадамбын ДАШДОРЖ |
Пүрэвийн ОЮУНЧИМЭГ |
АЖЛЫН АЛБА:
Ажлын албаны дарга: Дашдоржийн ГЭРЭЛЧУЛУУН
Утас: 260284
Э-шуудан: d.gerelchuluun@mn-nhrc.org
ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН БАГ:
Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар Комисс нь Монгол улсын хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хувь хүн зөрчсөн гэж үзэж гаргасан гомдлыг хянан шийдвэрлэдэг.
Ирүүлсэн гомдлыг шалгаж шийдвэрлэх бүрэн эрхийг хуулиар Комиссын гишүүн хэрэгжүүлдэг бөгөөд гишүүдийн гомдол шийдвэрлэх эрхээ хэрэгжүүлэхэд туслах чиг үүргийг өргөдөл гомдол шалгах үндсэн үүрэг бүхий баг гүйцэтгэн ажилладаг. Тус баг дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Үүнд:
1. Чадраабалын ОТГОНЧУЛУУН - Ахлах референт
Утас: 262752
Э-шуудан: ch.otgonchuluun@mn-nhrc.org
2. Загдаагийн ӨНӨРЖАРГАЛ- Референт
Утас: 262752
Э-шуудан: z.unurjargal@mn-nhrc.org
БОДЛОГО ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ БАГ:
Хүний Эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн асуудлаар судалгаа, шалгалт хийх, бодлого, дүн шинжилгээ боловсруулах ажлын хүрээнд хуульд заасан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Үүнд:
- Монгол Улс дахь хүний эрхтэй холбоотой аливаа асуудлаар санал гаргах;
- Хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар зөвлөмж, санал гаргах;
- Олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг боловсруулахад санал өгөх;
- Тодорхой асуудлаар судалгаа явуулж, шаардлагатай мэдээлэл цуглуулах, дотоодын хууль тогтоомж, олон улсын гэрээнд харьцуулсан судалгаа хийх, хэрхэн нийцэж байгаад дүгнэлт хийж, санал боловсруулах.
1. Батаагийн БАТЦЭЦЭГ- Ахлах референт
Утас: 262971
Э-шуудан: b.battsetseg@mn-nhrc.org
2. Аюурзанын ЭНХТӨР- Референт
Утас: 262915
Э-шуудан: a.emkhtur@mn-nhrc.org
3. Мөнхдэлгэрийн ЦОЛМОН -Референт
Утас: 262971
Э-шуудан: m.tsolmon@mn-nhrc.org
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13.2.5-д "Комисс нь бүрэн эрхийнхээ хэмжээнд хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжинэ" хэмээн заасан байдаг. Мөн Комиссын Стратеги төлөвлөгөө (2008-2011)-ний Зорилго 1 нь " Иргэд, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн бүх шатны байгууллагуудад хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хөхиүлэн дэмжих, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэхэд нөлөөлөх" хэмээн тодорхойлсон байдаг.
Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Комиссын ажлын албаны Хүний эрхийн боловсрол, сургалт, сурталчилгааны баг нь хүний эрхийн боловсрол олгох, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна. Тус багт хүний эрхийн боловсрол, сургалт хариуцсан 2 референт, хэвлэл мэдээлэл хариуцсан референт, мэдээлэл лавлагааны төв хариуцсан ажилтан тус тус ажиллаж байна.
1. Цээхээгийн АДЪЯАХИШИГ - Ахлах референт
Утас: 262786
Э-шуудан: ts.adyakhishig@mn-nhrc.org
2. Хүрэлбаатарын МӨНХЗУЛ - Боловсрол, сургалт хариуцсан референт
Утас: 262751
Э-шуудан: kh.munkhzul@mn-nhrc.org
3. Бадамсамбуугийн БОЛОРСАЙХАН - Боловсрол, сургалт хариуцсан референт
Утас: 262786
Э-шуудан: b.bolorsaikhan@mn-nhrc.org
4. Даваагийн НАНСАЛМАА - Зааварлагч
Утас: 262902
Э-шуудан: d.nansalmaa@mn-nhrc.org
ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАГ:
Комиссын Дарга болон гишүүдийг олон талт хамтын ажиллагааны бодлогоор дэмжиж Комиссын өдөр тутмын үйл ажиллагааг олон улсын, бүс нутгийн, үндэсний түвшинд сурталчлан таниулах үйл ажиллагааг ханган ажилладаг.
Мөн Комиссын үйл ажиллагааг олон улсын, бүс нутгийн болон үндэсний хэмжээний хүний эрхийн байгууллагууд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбох, хамтран ажиллах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд олон талт хамтын ажиллагаагаар хангах, дэмжих, Комиссын хэрэгцээ шаардлагыг олон улсын байгууллага болон бусад донор, түншүүдэд таниулах, хамтран төсөл хэрэгжүүлэх, гадаад, дотоод арга хэмжээ, ёслолын үйл ажиллагааны протоколын хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, удирдан явуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
1. Ганбаярын ОЧ - Ахлах Референт
Утас: 262915
Э-шуудан: g.och@mn-nhrc.org
ДОТООД АЖЛЫН БАГ:
Комиссын дотоод ажлыг уялдуулах, хэвийн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Комиссын дарга, гишүүдийн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд мэргэшил арга зүйн туслалцаа үзүүлэх, Ажлын албаны дотоод зохион байгуулалтын үйлчилгээг үзүүлдэг.
ХЭҮК-ын архив, албан хэрэг хөтлөлтийг хууль тогтоомж, холбогдох заавар, журмын дагуу хөтлөх, хадгалах ашиглуулах, Комиссын дарга, гишүүд ажлын аппаратын ажилтнуудад хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа дэмжлэгийг үзүүлдэг.
Комиссын санхүүгийн үйл ажиллагааны талаар бодлого боловсруулах, оновчтой шийдвэр гаргах, тухайн оны төсвийн санхүүжилтийг зориулалтын дагуу үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах, Комиссын удирдлагыг шаардлагатай мэдээллээр тухай бүр хангах, болон Комиссын даргыг ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдээ мэдээллээр шуурхай хангаж, хөдөлмөр зохион байгуулалт техникийн туслалцаа үзүүлэх зэрэг чиг үүрэгтэй.
Тус баг нь 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
1. Болдхуягийн СЭМЖИДМАА- Дотоод ажил хариуцсан референт
Утас: 262751
Э-шуудан: b.semjidmaa@mn-nhrc.org
2. Сүрхийбаатарын НАРМАНДАХ – Нягтлан бодогч
Утас: 262589
Э-шуудан: s.narmandakh@mn-nhrc.org
3. Жамсранжавын ОЮУНХҮҮ- Архив, бичиг хэргийн зааварлагч
Утас: 262931
Э-шуудан: j.oyunhuu@mn-nhrc.org
4. Пүрэвжанцангийн ЦОЛМОНБААТАР-Даргын туслах
Утас: 266505
Э-шуудан: p.tsolmonbaatar@mn-nhrc.org
Хэвлэх хувилбар
Танилдаа илгээх
PDF хувилбар- 5831 удаа уншсан
- English


