НҮҮР » Мэдээ мэдээлэл » Хэвлэлийн мэдээ » Хүний эрхийн ажилтнууд хорих ангид ажиллалаа

Хүний эрхийн ажилтнууд хорих ангид ажиллалаа

  Хүний эрхийн Үндэсний Комиссын удирдлага, ажилтнуудын баг ШШГЕГ-ын харъяа 405 дугаар хорих ангид 2011 оны тавдугаар сарын 2-ны өдөр ажиллаад ирлээ. Хүний эрхийн Үндэсний Комиссоос Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газартай байгуулсан санамж бичгийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагчдад хүний эрхийн боловсрол олгох сургалт явуулах, ШШГЕГ-ын харъяа хорих ангиудад хүмүүжиж буй ялтнуудын эрх зүйн байдалд хамтарсан судалгаа, мониторинг явуулах, зарим төвлөрсөн хорих ангиудад нээлттэй хяналт шалгалтыг тусгай удирдамжийн дагуу хамтран зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөөд байгаа билээ.

Хамтран ажиллах санамж бичгийн дагуу ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн Ж.Дашдорж, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа  Д.Даваа-Очир тэргүүтэй албаны хүмүүс 405 дугаар хорих ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус ангийн ажилтан, албан хаагчидтай уулзаж, ажлын нөхцөл байдлыг судалж, хүмүүжиж буй ялтнуудын эрх зөрчигдөж буй эсэхэд анхаарал тавьсан байна.

Үйл явдал
«    Есдүгээр сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй