Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах, мэдээ мэдээллээр хангах зорилгоор:
- Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр холбогдох мэдээллийг тогтмол хүргэх
- Комиссын цахим хуудсын мэдээллийг тогтмол шинэчлэх (www.mn-nhrc.org)
- Мэдээллийн хуудсыг улирал тутам боловсруулан гаргах
- “Хүний эрх” сэтгүүлийг хэвлэн гаргах
- Хүний эрхийн тодорхой асуудлаар эвхмэл хуудас, ном, товхимол гаргах
- Олон нийтийн идэвхи, тодорхой оролцоонд тулгуурласан арга хэмжээг явуулах (гэрэл зургийн үзэсгэлэн, олон нийтийн лекц, нээлттэй өдөрлөг г.м.)
- Мэдээлэл лавлагааны төвийг нээлттэй ажиллуулах
- Сургалтын төвийг нээлттэй ажиллуулах зэрэг үйл ажиллагаагаар сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.