Гомдол шийдвэрлэх үйл явц

Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас амаар болон бичгээр Хүний эрхийн Үндэсний Комисс-т хандаж гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг. Комисс жилд дундажаар 280 орчим өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байна.

 

Гомдол гаргах журам

Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн гэж үзвэл Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч Комисст гомдол гаргах эрхтэй. Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын иргэний адил Комисс-т гомдол гаргах эрх эдэлнэ. Иргэний эрхийн бүрэн чадамжгүй, зарим буюу хэсэгчилсэн чадамжтай хүнийг түүний хууль ёсны төлөөлөгч-эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь, түүнчлэн сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүнийг хуульд заасан төлөөлөгч нь төлөөлж, гомдол гаргаж болно.  

Гомдол гэж юу вэ?

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д тодорхойлсноор “гомдол” гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь иргэдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд энэхүү зөрчлийг арилгуулахаар зохих байгууллагад хандаж гаргасан хүсэлт юм.


ХЭҮК-т ямар гомдол харьяалах вэ?

Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн тохиолдолд Комисст гомдол гаргах эрхтэй.


ХЭҮК-т хэн гомдол гаргаж болох вэ?

  • Монгол улсын иргэн дангаар буюу хамтарч;

  • МУ-ын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

  • Иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй, зарим буюу хэсэгчилсэн чадамжтай хүнийг түүний хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч нь төлөөлж;

  • Сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүнийг хуульд заасан төлөөлөгч нь төлөөлж;

  • Төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэлийн байгууллага төлөөлөгчөөрөө дамжуулж тус тус гомдол гаргана. 

ХЭҮК-т хэрхэн гомдол гаргах вэ?

Гомдол гаргагч эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн өдрөөс, эсхүл зөрчигдсөн гэдгийг мэдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор, монгол хэл дээр, амаар болон бичгээр гаргана.


Комисст гаргах гомдол дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Гомдлоо захиргааны журмаар шийдвэрлүүлсэн байх;

  • Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжид заасан ямар эрх зөрчигдсөн болохыг тодорхой заах;

  • Өөрийн нэр, оршин суугаа газрын болон шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын үсгээ зурсан байх;

  • Гомдолд холбогдож буй аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүний нэр, хаяг, утасны дугаар холбогдох бусад баримтыг хавсаргах;

Гомдлыг ямар хугацаанд шийдвэрлэх вэ?

Комисс гомдлыг хүлээн авснаас хойш 30-60 хоногт багтаан хариу өгнө.

Хууль зүйн зөвлөгөө

Комисс нь хүний эрх, эрх чөлөөний зөрчлийн талаарх өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэхээс гадна иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгдөг.

 

Хүний эрхийн Үндэсний Комиссоос иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх цагийн хуваарь

                       Гариг

                                                         Цаг

                       Даваа

                 0900-1300

                     1400-1800

                       Мягмар

                 0900-1300

                     1400-1800

                       Лхагва

                 0900-1300

                     1400-1800

                       Пүрэв

                 0900-1300

                     1400-1800

                       Баасан

                 0900-1300

                     1400-1800

Тайлбар: Хүний эрхийн талаарх хууль зүйн зөвлөгөөг ХЭҮК-ын байр буюу Засгийн газрын XI байрны 502, 503, 513 тоотод өгч байна. ХЭҮК-ын ажилтнууд нь сард нэг удаа дотоодын сургалтад хамрагддаг ба тухайн өдөр болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу шалгалт хийх үеэр хууль зүйн зөвлөгөө өгөх боломжгүй юм.

Үйл явдал
«    January 2013    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй