Англи, монгол хэл дээр хэвлэгдсэн энэхүү товхимлоос Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. |
Энэхүү ном нь хоёр дэвтэртэй. Эхний ботид Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж, шүүхэд гаргасан төлөөлөн нэхэмжлэл, шүүхийн шийдвэрүүдийг эмхэтгэлээ. НҮБ-ын Хүний эрхийн гэрээ, конвенцийн хороодын зөвлөмж болон Хүний эрхийн Зөвлөлийн Тусгай илтгэгчдийн тайланд тусгагдсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын талаарх дүгнэлт, Комиссын анхны жилүүдийн илтгэлийг багтаасан бол II дэвтэрт Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний талаарх 2006-2010 оны Комиссын илтгэл, илтгэлийг хэлэлцээд гаргасан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолуудыг орууллаа. Энэхүү хоёр ботийг хэвлүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх" төсөл тусалсан юм. |
Гарын авлагаа “шийдвэр гаргагчдад зориулах“ болсон нь учиртай. Аливаа олон улсын гэрээг дагаж мөрдөх зөвшөөрлөө илэрхийлэх эсэх нь иргэдийн ашиг сонирхол, хэрэгцээ, шаардлагаас гадна улс төрийн хүсэл зоригоос ихээхэн хамааралтай. Шийдвэр гаргагч гэрээний талаар тодорхой мэдээлэлтэй байх нь түүнийг соёрхон батлахад чухал билээ. Иймээс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг соёрхон батлахад төрийн түшээ таны дэмжлэгийг хүсэж, гэрээний ач холбогдол, түүнээс үүдэн гарах үр дагаврыг учирлан өгүүлэхийн хамт гарын авлагаа “таны нэр дээр“ хаяглалаа.
|
Эмэгтэйчүүдийн эрх гэдэг нь эмэгтэйчүүдэд шууд болон шууд бусаар хамаарах хүний бүх эрхийг тодорхойлсон нэр томьёо. Жишээ нь: Хүйсээр ялгаварлан гадуурхагдахаас болон хүчирхийллээс эрх чөлөөтэй байх эрх, нөхөн үржихүйн эрх, эдийн засгийн эрх гэх мэт. |
Сэтгүүлчид хүний эрхийг хамгаалах, сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь тэд цаг ямагт олон нийтийн нүд, чих байдаг. Үнэн зөв, ил тод мэдээлэл нь нийгмийг эрүүлжүүлэх, тунгалаг байлгахад зөвхөн эерэгээр нөлөөлдөг. Тиймээс сэтгүүлчдийн бодол санаа, үзэгний үзүүрийг хүний эрхийн асуудлаар байнга хурцалж байхыг Хүний Эрхийн Үндэсний Комисс цаашид хичээх болно. |
Гэмт эс үйлдэхүй гэдэг нь хэн нэгэн этгээд хууль, дүрэм, журамд заасан үүргээ биелүүлэхгүйн улмаас бусдын эрх ашиг сонирхолд хохирол учирсан байх явдал юм.
|