НҮҮР » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » “Парламентын мэтгэлцээн” тэмцээний шилдгүүд тодорлоо

“Парламентын мэтгэлцээн” тэмцээний шилдгүүд тодорлоо

Жил бүрийн 12 дугаар сарын 10-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг олон улсын хүний эрхийн өдрийг угтан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын санаачлагаар Нээлттэй Нийгэм Форумтай хамтран парламентын мэтгэлцээнийг нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд зарласан билээ.

Тус тэмцээнд ирүүлсэн эссе, мэдүүлгүүдээс Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Нийгмийн шинжлэх ухааны сургууль, Үндэсний Тагнуулын Академи, Дотоод Хэргийн Их Сургуулийн Цагдаагийн сургуулийн оюутнуудын бүтээл шалгарч, оролцохоор болсон юм. Мэтгэлцээн 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын Сургалт, сурталчилгааны төвд амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээний I байрыг Шихихутуг хуульзүйн дээд сургуулийн оюутан Ч.Жадамба, Г.Мөнгөнбаяр, II байрыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Наранцэцэг, О.Билгүүнзаяа, III байрыг МУИС-ийн  Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутан  Э.Сундуй, Б.Батмөнх нар эзэлж, шилдэг илтгэгчээр Ч.Жадамба шалгарлаа.  

 

Үйл явдал
«    Есдүгээр сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад