НҮҮР » Эх сурвалж » Судалгааны тайлан » Бүгд Найрамдах Солонгос Улсад Ажиллаж Буй Монгол Иргэдийн Зарим Эрхийн Хэрэгжилт

Бүгд Найрамдах Солонгос Улсад Ажиллаж Буй Монгол Иргэдийн Зарим Эрхийн Хэрэгжилт

Монгол орны нийгэм, эдийн засгийн байдал харьцангуй тогтворжиж байгаа ч хүн амын орлого бодитой нэмэгдэхгүй байгаа нь иргэдийг ялангуяа залуу, дунд үеийнхнийг хүнд хэцүү боловч цалин хөлс өндөртэй хөдөлмөрийн зах зээлийг сонгоход хүргэж байна.

Манай улсаас авч буй ажиллах хүчний тоогоороо Бүгд Найрамдах Солонгос Улс тэргүүлдэг бөгөөд өнөөгийн байдлаар нийт 28720 орчим Монгол иргэд ажиллаж, амьдарч байна. Тэдний дөнгөж 60 хувь нь л албан ёсны гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа юм.


Нийгэм, эдийн засаг, хөдөлмөрийн тогтолцоо, эрх зүй, хэл, ёс заншил, сэтгэл зүйн огт өөр нөхцөлд ажиллаж буй монгол иргэдэд орчиндоо дасан зохицох, хөгжих, өөрийн эрх ашиг, эрүүл мэндээ хамгаалах талын мэдээлэл дутагдалтай байдаг нь судалгааны дүнгээс харагдаж байна. Ийм нөхцөл байдлын улмаас Монгол иргэд хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй байх, үйлдвэрлэлийн осолд орох, гэмтэх бэртэх, эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах зэргээр эрх нь зөрчигдөх тохиолдол цөөнгүй гардаг ажээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж байгаа Монгол иргэдийн зарим эрхийн хэрэгжилт, тэдний эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт өгч, нөхцөл байдлыг сайжруулахад чиглэгдсэн санал, зөвлөмж гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэх зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийлээ. Судалгааны хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж байгаа Монгол иргэдийн хувьд ихээхэн зөрчигдөж буй зарим эрхийг сонгон авч, хэрэгжилтийг нь судласнаа тэмдэглэн хэлэх нь зүйтэй биз ээ.

Судалгааг Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яам, Улсын Мэргэжлийн Хяналтын Газар, Монгол Улсаас Гадаад орнуудын жижиг, дунд үйлдвэрүүдэд ажиллагсдын холбоо, Филантропи хөгжлийн төлөө төвөөс хамтран хийж гүйцэтгэлээ.

Судалгаа хийхэд туслалцаа үзүүлсэн Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, “Монголын амьдрал” ХК, “Монгол Ньюс лейбор” ХХК, “Дэлгэрэх” ХХК-ны хамт олонд талархал илэрхийлье.

Хавсралт файлХэмжээ
Rights_of_MGL_workers_in_Korea_report.doc 424.5 KB
Үйл явдал
«    Есдүгээр сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй