НҮҮР » Мэдээ мэдээлэл » Хэвлэлийн мэдээ » Олон Улсын Хүний Эрхийн экспертүүд шинэ цагдан хорих ангитай танилцав

Олон Улсын Хүний Эрхийн экспертүүд шинэ цагдан хорих ангитай танилцав

 Улаанбаатар – 38,                                                               Утас: 262902 

 Эрх чөлөөний талбай                                                           Факс: 976-51-262786

 Засгийн газрын XI байр, 509 тоот                                         Цахим шуудан: info@mn-nhrc.org

                                                                                             Цахим хаяг: www.mn-nhrc.org                                                                                                                              

 

              МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС 

                                                                                                                2011.08.10.     

       Олон Улсын Хүний Эрхийн экспертүүд шинэ цагдан хорих ангитай танилцав

  Ази Номхон Далайн Чуулганы ахлах зөвлөх Крис Сидоти, Бангкок дахь НҮБХХ- Ази Номхон Далайн Бүсийн эрх зүйн шинжээч Жоханна Канингхам, Палестины Хүний эрхийн Комиссын гүйцэтгэх захирал Ранда Синиора нар Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнуудын хамт наймдугаар сарын 9-нд ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид очиж сонирхлоо. Нийслэлийн БГД-т байрлах тус цагдан хорих анги нь өнгөрсөн дөрөвдүгээр сард шинээр ашиглалтад орсон бөгөөд нэг хүнд оногдох талбайн хэмжээ, агааржуулалт зэргээрээ олон улсын жишиг, хэм хэмжээнд нийцсэн барилга байгууламжтайгаараа онцлог юм.

Хүний эрхийн Үндэсний Комисс эрүү шүүлт нь хүний эрхийн зөрчил болохыг нийгмийн ухамсарын төвшинд  ойлгуулах зэрэг нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар явуулж ирсэн. Тухайлбал, “Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий, хүний нэр төрийг доромжлон харьцах шийтгэхийг хориглох нь” сэдэвт олон нийтийн нээлттэй хяналт шалгалтыг 2005-2006 онд улсын хэмжээнд явуулсан нь Монгол Улс НҮБ-ын Эрүүдэн Шүүхийн эсрэг Конвенц-д нэгдсэнээс хойш энэ чиглэлээр хийсэн анхны томоохон ажлын нэг байсан.

       Комиссын Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2006 оны илтгэлд эрүү шүүлтийн нээлттэй хяналт шалгалтын үр дүнг жишээ баримттайгаар ил гарган тавьж, уг асуудлыг  олон нийт, хууль хяналтын байгууллага, шийдвэр гаргагчдын анхаарлын төвд хүргэсэн.  Үүний үр дүнд цагдан хорих шинэ байр бариулах хөрөнгийг улсын төсөвт  тусгуулж чадсан юм.

   Энэ бүхний нэг бодит үр дүн нь хүний эрүүл мэндийг хохироохуйц хуучирч муудан мөөгөнцөртсөн, чийг ихтэй, агааржуулалт муутай, зай талбай багатай хуучин цагдан хорих байрыг жагсаалаас хасч, шинэ байранд нүүлгэн орууллаа. Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнууд нь тус хорих ангид албан өрөөтэй болж, хүний эрхийн зөрчил, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, байрлан ажиллах боломж бүрдсэн. Ашиглалтад ороод дөрвөн сар гаруй хугацааг үдэж байгаа тус цагдан хорих ангийн байрны орчин нөхцөл нь эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийн эрхийг тодорхой хэмжээнд хангасан гэж үзэж байгааг Олон Улсын Хүний Эрхийн Байгууллагын шинжээч, төлөөлөгчид сайшаан тэмдэглэллээ.

   ШШГЕГ-ын удирдлагуудын санал, санаачлага, зүтгэлийн үр дүнд энэ байр хоригдлуудын өөрсдийн хөдөлмөрөөр босч хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан орчинд мөрдөгдөх ёстой олон улсын стандартад нийцсэн байр болсон. Монгол Улсын зүгээс олон улсын өмнө хүлээсэн үүргийг тодорхой хэмжээнд биелүүлсэн гэж үзэх үндэстэй болжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Хүний эрхийн Үндэсний Комисс-той хамтран ажиллах Санамж бичгийг байгуулсан байдаг бөгөөд энэ нь Эрүү шүүлттэй тэмцэх, ажилтан,  албан хаагчдынхаа хүний эрх, эрх чөлөөний талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, улмаар үйл ажиллагаандаа тусгуулахад ихээхэн анхаарч ирсэн юм.

Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Комиссын Хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтнээс авч болно.

(Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org; Утас: 262902)

 

Үйл явдал
«    Есдүгээр сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад