НҮҮР » Мэдээ мэдээлэл: Хоёрдугаар сар 2012 Жил

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2012 оны төсөв

Эдийн засгийн ангилал

2012 оны төсөв /сая төгрөгөөр/

Нийт зарлагын дүн

437,714.80

Урсгал зардлын дүн

432,714.80

Бараа, үйлчилгээний зардал

422,098.50

Цалин, хөлс болон нэмэгдэл урамшуулал

229,580.80

Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл

25,254.00

Бараа, үйлчилгээний бусад зардал:                                               /үйл ажиллагааны зардал/

167,263.70

Үндсэн задаргаа

 

  • Бичиг хэрэг

9,720.00

  • Тээвэр (шатахуун)

34,101.00

  • Шуудан, холбоо

11,710.00

  • Дотоод албан томилолт

13,420.00

  • Гадаад томилолт (аpга хэмжээ)

18,627.80

  • Ном, хэвлэл авах

25,000.00

  • Сургалт, хурал, зөвлөгөөний зардал

30,000.00

Татаас ба уpсгал шилжүүлэг

10,616.30

Хөрөнгө оруулалт

5,000.00

 

Ажилд урьж байна

Төрийн байгууллагад төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаа болон удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцөд бүртгэгдсэн иргэдээс Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албанд Захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулж  авна.

 

СУДАЛГААНЫ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Хүний эрх ба хүнд суртал, чирэгдэл” шалгалт, судалгааны ажлын зарим чиг үүргийг хариуцан гүйцэтгэх судалгааны багийг сонгон шалгаруулж хамтран ажиллана.

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДСЭН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ

Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц

aris-undseer-alagchlah-uzliin-buh-helveriig-ustgah-tuhai-convents.pdf [135.82 Kb] (Татаж авсан: 0)


Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт

irgenii-bolon-uls-turiin-erhiin-tuhai-olon-ulsiin-fact.pdf [173.76 Kb] (Татаж авсан: 1)


Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт протокол
irgenii-bolon-uls-turiin-erhiin-tuhai-olon-ulsiin-fact-nemelt-i-protocol.pdf [71.96 Kb] (Татаж авсан: 1)

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц
hugjliin-berhsheeltei-humuusiin-erhiin-tuhai-convnets.pdf [245.29 Kb] (Татаж авсан: 0)

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн нэмэлт протокол
hugjliin-berhsheeltei-humuusiin-erhiin-tuhai-conventsiin-nemelt-protocol.pdf [61.52 Kb] (Татаж авсан: 0)

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглал
hunii-erhiin-tugeemel-tunhaglal.pdf [99.63 Kb] (Татаж авсан: 0)

 

Хүүхдийн эрхийн тухай конвенц
huuhdiin-erhiin-tuhai-convents.pdf [183.08 Kb] (Татаж авсан: 0)


Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 43 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулах нэмэлт өөрчлөлт
huuhdiin-erhiin-tuhai-conventsiin-43-r-zuil-2-dahi-hesegt-oruulsan-nemelt-uurchlult.pdf [44.61 Kb] (Татаж авсан: 0)

 

Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчилахын эсрэг Хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт протокол

huuhdiig-hudaldah.pdf [110.3 Kb] (Татаж авсан: 0)


Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг Хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт протокол
huuhdiig-zevsegt-murgulduund-oroltsuulahiin-esreg-huuhdiin-erhiin-conventsiin-nemelt-protocol.pdf [89.55 Kb] (Татаж авсан: 0)


Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт
eznse.pdf [119.28 Kb] (Татаж авсан: 0)

 

Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлт

emegteichuudiig-alagchlah-buh-helberiig-ustgah-20-iin-nemelt.pdf [40.63 Kb] (Татаж авсан: 0)


Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц
emegteichuudiig-alagchlah-buh-helberiig-ustgah-tuhai-convents.pdf [130.87 Kb] (Татаж авсан: 0)

 

Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн нэмэлт протокол
emegteichuudiig-alagchlah-buh-helveriig-ustgah-conventsiin-nemelt.pdf [82.87 Kb] (Татаж авсан: 0)


Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц

eruuden-shuuh-bolon-busad-helvereer.pdf [133.13 Kb] (Татаж авсан: 0)


Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцын нэмэлт протокол
eruuden-shuuh-bolon-busad-helbereer-hunleg-busaar-hariltsahiin-esreg-nemelt-protocol.pdf [128.04 Kb] (Татаж авсан: 0)

 

 


 

ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ГЭРЭЭ, КОНВЕНЦИУД

Аж үйлдвэрийн салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай 59 дүгээр конвенц

aj-uildveriin-salvart-ajild-avah-dood-nas-59r-convents.pdf [86.64 Kb] (Татаж авсан: 3)


Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай 111 дүгээр конвенц

alagachlahgui-baih.pdf [76.21 Kb] (Татаж авсан: 4)

 

Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай 111 дүгээр конвенцийн 111 дүгээр зөвлөмж

alagchlahgui-baih-zuvlumj111.pdf [56.13 Kb] (Татаж авсан: 3)

 

Албадан хөдөлмөрийн тухай 105 дугаар конвенц

albadan-hudulmuriig-ustgah-tuhai-105-r-convents.pdf [57.32 Kb] (Татаж авсан: 4)

 

Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенц

albadan-hudulmuriin-tuhai-29-r-convents.pdf [104 Kb] (Татаж авсан: 4)

 

Газар доор буюу уурхайд ажиллагсадын насны доод хязгаарын тухай 123 дугаар конвенц

gazar-door-buyu-uurhaid-ajillagsdiin-123r-conv.pdf [74.96 Kb] (Татаж авсан: 3)


Газар доор буюу уурхайд ажиллагсадын насны доод хязгаарын тухай 123 дугаар конвенцийн 124-р зөвлөмж

gazar-door-buyu-uurhaid-ajillagsdiin-123r-conv.124r-zuvlumj.pdf [44.8 Kb] (Татаж авсан: 2)


Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай 122 дугаар конвенц

hudulmur-erhleltiin-bodlogo-122r-convents.pdf [73.48 Kb] (Татаж авсан: 4)


Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай 122 дугаар конвенцийн 122 дугаар зөвлөмж

hudulmur-erhleltiin-bodlogo-122r-conv.-122r-zuvlumj.pdf [148.9 Kb] (Татаж авсан: 4)


Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 155 дугаар конвенц

hudulmuriin-ayulgui-baidal.pdf [105.73 Kb] (Татаж авсан: 3)


Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 155 дугаар конвенцийн 164 дүгээр зөвлөмж)

hudulmuriin-ayulgui-baidal-zuvlumj.pdf [92.48 Kb] (Татаж авсан: 3)


Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенц,

hudulmuriin-nasnii-dood-hyazgaariin-tuhai-138-r-convent.pdf [103.4 Kb] (Татаж авсан: 4) 

 

Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай 87 дугаар конвенц

evlelden-negdeh-erh-chuluu-bolon-baiguullaga-bguulah-erhiig-hamgaalah-tuhai-87-r-convent.pdf [86.53 Kb] (Татаж авсан: 3)


Эхчүүдийг хамгаалах тухай 103 дугаар конвенц

ehchuudiig-hamgaalag-tuhai-103-r-convents.pdf [95.48 Kb] (Татаж авсан: 5)

 


ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН БУСАД ГЭРЭЭ

Апартеидийн гэмт хэргийг таслан зогсоох, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай олон улсын конвенц

aparteidiin-gemt-hergiig-taslan-zogsooh.pdf [93.51 Kb] (Татаж авсан: 5)


Боловсролын талаар алагчилахтай тэмцэх тухай конвенц

bolovsroliin-talaar-alagchlahtai-temtseh-tuhai.pdf [93.22 Kb] (Татаж авсан: 4)


Дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа үл хэрэглэх тухай конвенц

dainii-gemt-hereg-bolon-gemt-hergiin-esreg.pdf [75.68 Kb] (Татаж авсан: 4)


Сайн дурын үндсэн дээр гэрлэх, гэрлэх насны доод хязгаар болон гэрлэлтийг бүртгэх тухай конвенц

sain-duriin-undsen-deer-gerleh.pdf [66.25 Kb] (Татаж авсан: 5)


 Спортод апартеид бодлого явуулахын эсрэг олон улсын конвенц

sportod-aparteid-bodlogo-ybuulahiin-esreg.pdf [99.76 Kb] (Татаж авсан: 3)


Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай конвенц

turluur-ustgah-gemt-hergees-uridchlan-sergiileh.pdf [74.21 Kb] (Татаж авсан: 9)


 Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай конвенц

huuhdiig-hamgaalah-bolon-uls-hoorond-urchleh-asuudlaar-hamtran-ajillah.pdf [132.45 Kb] (Татаж авсан: 6)

НҮБ-ЫН ЗӨВЛӨМЖҮҮД

 

1. ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ


НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Тогтмол Түгээмэл Хяналт буюу Universal Periodic Review

1946 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн НҮБ-ын Хүний эрхийн комисс 2006 онд татан буугдаж улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дэргэд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих Хүний эрхийн зөвлөл байгуулагдсан билээ. Энэхүү Хүний эрхийн зөвлөл нь 47 гишүүнтэй  багаад гишүүд нь  НҮБ-ын гишүүн 192 орноос сонгогддог. Тус зөвлөл нь Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо жилд тогтмол 3 удаа хуралддаг бөгөөд мөн тусгай болон ажлын хэсгүүдийн хуралдааныг тус тус зохион байгуулагддаг.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн Тогтмол Түгээмэл Хяналтад хүргэх мэдээлэлтэй танилцахыг хүсвэл upr-iltgel.pdf [84 Kb] (Татаж авсан: 3) дээр дарна уу.


2. ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР НҮБ-ЫН ХОРООДООС МОНГОЛ УЛСАД ӨГСӨН ЗӨВЛӨМЖҮҮД

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцийн хэрэгжилтийн талаарх зөвлөмж, 2006 он

Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцийн хэрэгжилтийн талаарх зөвлөмж, 2006 он

emegteichuudiig-alagchlah-buh-helberiig-ustgah-conventsiin-horoonii-zuvlumj.pdf [137.98 Kb] (Татаж авсан: 6)
Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн хэрэгжилтийн талаарх зөвлөмж, 2009 он

eruuden-shuuhiin-esreg-horoonoos-gargasan-zuvlumj.pdf [173.38 Kb] (Татаж авсан: 4)
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх зөвлөмж, 2010 он

irgenii-bolon-uls-turiin-erhiin-oup-iin-tuhai-zuvlumj.pdf [135.92 Kb] (Татаж авсан: 3)

Эдийн засаг нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх зөвлөмж, 2011 он

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх зөвлөмж, 2010 он

10020003.pdf [254.51 Kb] (Татаж авсан: 2) 

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаарх зөвлөмж, 2011 он

3. ТУСГАЙ ИЛТГЭГЧДИЙН ТАЙЛАН

  • НҮБ-ын хоол хүнсээр хангагдах эрх хариуцсан тусгай илтгэгч Жан Зиглер, 2005 он
  • НҮБ-ын Эрүүдэн шүүхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Манфред Новак
  • НҮБ-ын сурч боловсрох эрх хариуцсан тусгай илтгэгч Вернор Муньозын илтгэл,2010 он

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдсанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын ажиллах эрх зүйн орчин бүрдсэн билээ. Хууль 6 бүлэг, 26 зүйлтэй бөгөөд Комисс, түүний гишүүний бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалт, хүний эрх, эрх чөлөөг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн гэж үзвэл Комисс-т гомдол гаргах, шийдвэрлэх журмыг зохицуулдаг. Ийнхүү 2001 онд Монгол Улсад Парисын зарчмуудад нийцсэн Хүний эрхийн Үндэсний Байгууллага байгуулагдлаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 3.1-д "Комисс нь Монгол Улсын Үндсэн Хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэнд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих байгууллага мөн" гэж заасан.

Монгол  Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороонд "А" статусаар магадлан итгэмжлэгдсэн, Ази Номхон Далайн Бүс Нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагын Чуулганы бүрэн эрхт гишүүн юм. 

Комисс нь 3 гишүүнээс бүрдэнэ. Комиссын гишүүн нь хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, хүний эрхийн асуудлаар зохих мэдлэг, туршлагатай, ял шийтгэлгүй, 35 нас хүрсэн, Монгол Улсын иргэн байна. Комиссын гишүүнийг Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Улсын Дээд Шүүхийн саналыг үндэслэн Улсын Их Хурлын дарга  Улсын  Их Хуралд өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал 6 жил, Комиссын даргыг Улсын Их Хурлын дарга санал болгосноор Комиссын гишүүдээс Улсын Их Хурал 3 жилийн хугацаагаар тус тус томилдог.

КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ

Комисс нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус байх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шударга, ил тод байх зарчмыг баримталдаг. Аливаа аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн Комисс, түүний гишүүний үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсад амьдарч байгаа хүн бүр хуульд заасан эрхээ бодитойгоор эдлэх баталгааг төлөвшүүлэхийн тулд хүний эрхийг дээдлэн хамгаалах, хөхиүлэн дэмжих ариун үйлсийг манлайлж ажиллах нь Комиссын эрхэм зорилго юм.

КОМИССЫН БҮРЭН ЭРХ

  • Монгол Улс дахь хүний эрхтэй холбоотой аливаа асуудлаар санал гаргах
  • Хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар зөвлөмж, санал гаргах
  • Олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг боловсруулахад санал өгөх

Түүнчлэн Комиссын гишүүн Улсын Их Хурлын чуулган, Засгийн газрын хуралдаанаар хүний эрхтэй холбогдсон асуудал хэлэлцэхэд Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын хүсэлтээр зөвлөх эрхтэй оролцох, хүний эрхийн асуудлаар судалгаа хийх зорилгоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, хэрэгсэхгүй болгосон, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүү, иргэний хэргийн материалтай танилцах, холбогдсон хууль, тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлах эрх бүхий албан тушаалтан, байгууллагад уламжлах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

КОМИССЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙН БАТАЛГАА

Комиссын гишүүний үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангах үүрэгтэй. Хуульд заасны дагуу Комиссын төсвийг түүний саналыг үндэслэн Улсын Их Хурал баталж, улсын төсөвт тусгайлан тусгах бөгөөд энэхүү төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангах ёстой. 

Комиссын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу өөр ажил эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд Комиссын гишүүн авч байсан цалингийн хэмжээнээс буурахааргүй тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүг мөн хугацаанд олгоно.

Комиссын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол холбогдох албан тушаалтан энэ тухай Улсын Их Хурлын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ. Үүнээс бусад тохиолдолд Комиссын гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих болон шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

Хуульд зааснаас  бусад тохиолдолд Комиссын гишүүнийг ажлаас чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно. Комиссын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.

Комиссын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь аж ахуйн нэгж,  байгууллага, тэдгээрийн албан тушаалтан, иргэд бүх талын туслалцааг үзүүлэх үүрэгтэй.

БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН

  • Жамсрангийн Бямбадорж, ХЭҮК-ын дарга, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор
  • Жадамбын Дашдорж, ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны магистр
  • Пүрэвийн Оюунчимэг, ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор

 

ТҮҮХ

 Монгол Улсын Их Хурлаар 2000 оны XII сарын 7-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталж, УИХ-ын 2001 оны I тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар хууль зүйн ухааны доктор С.Цэрэндоржийг, Комиссын гишүүнээр Г. Далайжамц, Ж.Дашдорж нарыг тус тус томилсноор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс  байгуулагдсан түүхтэй. 

Комиссын гишүүдийн хоёр дахь удаагийн томилгоог 2007 онд УИХ-аас явуулж, Комиссын даргаар Д. Солонго,  Комиссын гишүүнээр Ж. Дашдорж, П. Оюунчимэг нар  тус тус томилогдон ажиллаж байв.


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуультай танилцахыг хүсвэл LAW-on-NHRCM-2000-mn.doc -ыг дарна уу.


Үйл явдал
«    Гуравдугаар сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй