НҮҮР » Мэдээ мэдээлэл: Арванхоёрдугаар сар 2011 Жил
НҮҮР » Мэдээ мэдээлэл: Арванхоёрдугаар сар 2011 Жил
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс “Хүний эрхэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болж, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, НҮБХХ-ийн суурин төлөөлөгч С. Синаноглу нар 2011 оны 12 дугаар сарын 28-нд гарын үсэг зурж баталгаажууллаа.
Хүний эрхийн Үндэсний Комисс Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар харилцан тохиролцож Монгол Улсын Үндсэн хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгон Санамж бичиг байгуулж байна. Санамж бичигт Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын дарга Л.Мөнхбаатар нар 2011 оны 12 дугаар сарын 26-нд гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Одоогоос 18 жилийн тэртээ 1990 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий ассамблей бүх цагаач ажилтан ба тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай олон улсын конвенцийг батлан гаргаж байжээ. Конвенци нь цагаач ажилтны эрхийг хүлээн зөвшөөрүүлэх, уг эрхийг хамгаалах, хүндэтгэн үзэх талаар тавьж буй хүчин чармайлтын түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Энэ нь заавал биелэгдэх шинжтэй гэрээ конвенци, НҮБ-ын хүний эрхийн талаархи судалгаа, шинжээчдийн хурлаас гаргасан дүгнэлт, зөвлөмж болон сүүлийн хорь гаруй жилд НҮБ-ын эрхлэх байгууллагуудаас цагаач ажилтны эрхийн асуудлаар хийсэн хэлэлцүүлэг, баталсан тогтоол зэрэгт үндэслэн боловсруулсан олон улсын цогц гэрээ билээ.
Хүний эрхийн Үндэсний Комисс иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэл” уулзалтыг 6 сар тутам зохион байгуулж байхаар 2010 оны 12 дугаар сард шийдвэрлэсэн.
“Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэл” сэдэвт гурав дахь уулзалтыг ХЭҮК-оос 12 дугаар сарын 14-нд зохион байгууллаа.
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо 2011оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2010-2011оны улсын хэлэлцээрийн 3 дугаар бүлгийн 3.1-дэх хэсэг, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн шийдвэрийг Засгийн газар биелүүлэхгүй байна гэсэн үндэслэлээр хугацаагүй ажил хаялт зохион байгуулж байна.
Олон Улсын Хүний Эрхийн Өдрийг угтан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран 8-12 насны хүүхдүүдийн дунд зарласан “Хүүхдийн эрх, миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдаанд 1085 хүүхэд оролцож, нийт 1127 бүтээл ирүүллээ.
Жил бүрийн 12 дугаар сарын 10-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг олон улсын хүний эрхийн өдрийг угтан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын санаачлагаар Нээлттэй Нийгэм Форумтай хамтран парламентын мэтгэлцээнийг нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд зарласан билээ.
